Аварга том гамбургер, пицца, бяслаг, бялуу болон холимог хуургыг танилцуулж байна.
1. Стив Мэллие хэмээх эр 84 кг жинтэй аварга том гамбургер хийжээ. Тэрээр уг бургерээ хийхийн тулд 15 цаг зарцуулсан байна.
2. Голландын фермер хийсэн дэлхийн хамгийн том шар бяслаг. 557 кг бөгөөд бяслагийг хийхэд 16800 л сүү ашиглажээ.
3. 1200 кв/м талбайг эзлэх дэлхийн хамгийн том пицца. Италийн таван тогооч нийт 48 цагийн турш хийжээ.
4. Schwarzwälder Kirschtaart-ын 3000 кг жинтэй аварга том бялууг 2006 онд хийж байжээ. Бялууг хийхэд 5600 өндөг, 2100 литр крем, 800 интоор болон 330 литр ликёр оржээ.
5. Дэлхийн хамгийн их холимог хуурга. 15 литр оливын тос, тахиа-нугас-туулайн мах, 1 тонн орчим улаан-ногоон чинжүү, 1 кг сармис, 8000 ширхэг эмгэн хумс, 600 литр ус орсон байна.
М.Сониуч