УИХ-ын даргын ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна /фото/

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. DSC_9315

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.16/ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземаннтай уулзав.
DSC_9341Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн парламентын дарга Б.Бүземанн Монгол Улсын Их Хурлын даргыг албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд Доод Саксон муж улсын Парламентын байрыг танилцууллаа.
DSC_9321Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд  Доод Саксон мужийн парламентын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

DSC_9383Монгол Улсын Их Хурлын даргад, Доод Саксон мужийн парламентын гишүүд хэрхэн үг хэлж саналаа хураалгах болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны талаар танилцуулж, дурсгалын зураг авахуулснаар уулзалт өндөрлөв.

DSC_9405“CeBIT-2015” үзэсгэлэнд тавигдсан мэдээллийн технологийн шинэ санаа, шилдэг бүтээлүүдтэй танилцав.
DSC_9638“Германы үзэсгэлэн яармаг” ХК-ийн ТУЗ-ын гишүүн А.Грүхов Улсын Их Хурлын даргыг угтан авч үзэсгэлэнг танилцууллаа.
 DSC_9419DSC_9486 DSC_9619
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд “CeBIT-2015” үзэсгэлэнгийн үеэр шинэ технологийн шийдлийг танилцуулж буй E-Government хамгийн орчин үеийн технологийн шинэ санаа, Full ID Governance цахим үнэмлэхний хамгийн сүүлийн үеийн ухаалаг хувилбар, жижиг дунд бизнес эрхлэгч компаниудад санхүүгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Datev public service-ийн үйл ажиллагаа,  “Fraunhofer” компанийн “Smart rural areas” төсөл, ХБНГУ-ын хамгийн томд тооцогдох хөдөө аж ахуйн салбарын машин, механизм үйлдвэрлэгч CLAAS брендийн олон үйлдэлт трактор /мэдрэгчийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулдаг/ болон бусад  шинэ бүтээгдэхүүнүүдтэй тус тус танилцав.
DSC_9529
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон муж улсын Ханновер хотноо жил бүр зохион байгууллагддаг үзэсгэлэн нь 1986 оноос хойш  зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаа  “CeBIT-2015” үзэсгэлэнд дэлхийн 70 гаруй орны 3300 гаруй компанийн төлөөлөл оролцож байна.
DSC_9675
Мөн өнөөдөр /2015.03.16/ Улсын Их Хурлын дарга Германы машин үйлдвэрлэгч Фольксвагены үйлдвэртэй танилцав.
Фольксваген компани 1956 оноос Ханновер хотод үйлдвэрээ нээн ажиллуулж  байсан түүхтэй. Үйлдвэрийн ажлын 85 хувь нь бүрэн автоматчлагдан, машин үйлдвэрлэх процессууд системчлэгджээ. Дэлхийн ихэнх оронд өөрийн тусгай сүлжээ болон хэрэглэгчидтэй тус компанийн машины борлуулалт  жилд 10 саяд хүрдэг тооцоо байна.
DSC_9751DSC_9872
Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …