Стокгольм дахь Олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгээс гаргасан хамгийн сүүлийн үеийн тайлангаас харахад манай өмнөд хөрш өнгөрсөн таван жилийн хугацаанд зэвсгийн экспортоор Герман, Франц, Их Британийг ардаа орхиж, дэлхийд гуравдугаарт жагсах болсон байна. Тодруулбал, дэлхийн нийт зэвсгийн экспортын ойролцоогоор таван хувь нь БНХАУ-д ногдож байгаа бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улсын зэвсгийн экспорт 143 хувиар өсчээ. Эсрэгээр нь Герман, Францын зэвсгийн экспорт тус бүр 43 болон 27 хувиар буурсан байна. Харин дэлхийн нийт зэвсгийн экспорт 16 хувиар өсчээ. Тайланд дурдсанаар, Хятадын экспортолж буй зэвсгийн гуравны хоёрыг Азийн гурван орон болох Пакистан, Бангладеш, Мьянмар худалдан авч байгаа бол бусад хэрэглэгчийн тоонд Африкийн 18 улс багтаж байгаа аж. Хэдийгээр өнгөрсөн таван жилийн хугацаанд Хятадын экспорт огцом өссөн ч АНУ болон ОХУ энэ талбарт зонхилсон хэвээр байна. Тэргүүлэгч АНУ-ын хувьд нийт экспортын 31 хувийг, ОХУ 27 хувийг бүрдүүлж байгаа юм байна. Дээрх хоёр орны зэвсгийн экспорт өнгөрсөн таван жилд тус тус 23 болон 37 хувиар өсчээ.
Түлхүүр үггадаад мэдээ
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …