Хоёр сартай хүүхдээ гудамжинд хаяжээ

774

Өнгөрсөн нэг дэх өдөр буюу 2015 оны 03 сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 22-р хороо буюу бичилийн арын гэр хорооллын гудамжинд хүүхэд хаягдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 2 сар 22 хоногтой эмэгтэй хүүхдийг гудамжинд орхисон байсныг тус хорооны айл олсон байжээ. Нярайг олох үед хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр төрсний гэрчилгээ мөн ээжийнх нь иргэний үнэмлэхний хуулбар хүртэл байжээ.

Аз болоход 2 сар 22 хоногтой нярай амьд, Эрүүл мэндэд нь ноцтой өөрчлөлт гараагүй байсан байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзлэг хийлгэсний дараа нярайг хүүхдийн төв сувилалд хүргүүлсэн байна.  Одоогоор нярай ямар учраас гудамжинд орхигдсныг тогтоохоор шалгаж байна.

 

 

Эх сурвалж WWW.BOLOD.MN

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …