Оросын сөрөг хүчний тэргүүн Борис Немцовыг хөнөөсөн хэргийг мөрдөн байцаах тусгай комисс байгуулан шалгасаар байгаа.
Түүний хэрэгт таван хүнийг шалгаж байгаагаас Чечень гаралтай Заур Дадаев гэх этгээд хэргээ хүлээн зөвшөөрсөн боловч өнгөрсөн долоо хоногт “мөрдөн байцаагчид намайг тогонд цохиулж, дарамталж байж худал мэдүүлэг авсан” хэмээн мэдээлсэн билээ. Заур Дадаев алуурчин ч бай үгүй ч бай Борис Немцовыг эртнээс төлөвлөж байж хөнөөсөн гэдэг нь эхнээсээ илэрч байна.
Хүчний байгууллагын нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээлснээр Борис Немцовын амийг хөнөөсний төлөө Заур Дадаевт 85 мянган ам.доллар санал болгосон бололтой хэмээн “Итар Тасс” агнтлаг бичжээ. Гэхдээ аллагын хэрэгт оролцсон хүмүүст тус бүрд нь тодорхой мөнгө амласан гэжээ.
Эх сурвалжийн хэлснээр “Дадаевт бол мөнгө үнэхээр хэрэгтэй байсан. Тэрээр Чеченьдээ эргэн очоод хурим хийх бодолтой байсан болохоор энэ мөнгө хуриманд нь хэрэгтэй байсан”хэмээн ярьсан байна. Мөн Заур Дадаев улстөрчийг нэг сар орчим хугацаагаар дагаж түүнийг хөнөөх боломж хайж байсан хэмээжээ.