Согтуудаа жолоо барихгүй байхыг зөвлөж байна

osol5128191832015031802592015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 342 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  269 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 8 гарч 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн.  Зам тээврийн осолд  2 хүүхэд бүртгэгдсэн  байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1   Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76  жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг 23 дугаар хороо Улиастайн замд амины Х. Сонота 5 маркийн авто машины жолооч Г нь Т.Королла маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч  23 настай эмэгтэй Н-г гэмтээсэн. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон согтуурлын зэрэг нь 1.70% тай  байсан байна.

СБД-ийн 1 дүгээр Гэндэнгийн гудамж Паркын 26 дугаар байрны хойд замд BMW-520  маркийн авто машины жолооч З нь явган зорчигч 44 настай Э-г мөргөж гэмтээсэн. Жолооч З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1.54% тай, явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон согтуурлын зэрэг нь 1.61%-тай байсан байна.

Тиймээс согтуу үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Замын цагдаагаас зөвлөж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …