Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн гурав дахь зочноор “Сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга уригдлаа. Анхны зочноор МЗХ-ны дэргэдэх Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл “Залуучуудын орчин үеийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр лекц тавьсан бол удаах зочноор Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир уригдаж “Боломж бүрээ ашигла” сэдвээр оюутан залуустай нээлттэй ярилцсан. Тэгвэл энэ удаагийн зочноор үндэсний үйлдвэрлэгч ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Сонголт” сэдвээр залууст лекц тавихаар болжээ.
3-р дугаар 20-ны 17:37 цагт МЗХ-ны Залуучуудын нээлттэй танхимд болох тус лекц хүссэн хүн бүхэнд нээлттэй болох юм.
Л.Цэрэндолгор