Сонгуулиа өгөх байршилаа мэдсэн үү

songuli bairshil Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Нийслэлийн сонгогчид саналаа хаана очиж өгөхөө мэдэхгүй байгаа бол www.ulaanbaatar.mn хаягаар зочилж, санал өгөх байрныхаа хаягийг мэдэж авах боломжтой юм.

Заавар: www.ulaanbaatar.mn сайтаар зочилж, Нийслэлийн сонгуулийн хороо гэсэн хэсгийн нэвтрэх хэсгийг сонгоно. Нийслэлийн сонгуулийн хорооны  цахим хуудаст зочилсоны дараа Санал авах байршил хэсгийг сонгож, өөрийн оршин суух /цахим үнэмлэхний хаяг/ хаягаа сонгосноор таны санал өгөх сонгуулийн хэсэг, хороо байшил гарч ирэх болно. Иргэний таныг сонгуулийн байгууллагаас оноосон хэсгийн хороо нь дээр очиж санал өгөхөөс өөр хэсэг дээр очиж санал өгөх боломжгүй Нийслэлийн сонгуулийн хороо анхааруулж буй юм.

Мөн тус цахим хуудсаас сонгуультай холбоотой мэдээ мэдээлэл, хууль журам, сонгуулийн худасаа хэрхэн бөглөх зэрэг журамтай танилцах боломжтой юм. Нийслэлийн есөн дүүргийн Сонгуулийн хорооны бүтэц бүрэлдэхүүнтэй танилцана уу.

Та сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …