Нийслэлд сонгуулийн санал хураалт явуулах бэлтгэл ажил хангагджээ

DSC00115 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болохтой холбогдуулан Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар оролцож, сэтгүүлчидэд мэдээлэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан, санал  авах 368 хэсгийн хороон дээр санал авахад бэлэн болсон гэж Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга мэдэгдлээ. Нийслэлийн нийт хэсэг, тойргийн хороод дээр 407 мэдээллийн даамал ажиллаж байгаа юм байна. Сонгуулийн санал хураалт явагдах үед нийслэлийн есөн дүүргээс дөрвөн цаг тутамд мэдээлэл авч сонгуулийн ирцийн мэдээг олон нийтэд мэдээллэх гэнэ.

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой санал, гомдол харьцангуй бага ирсэн гэж байлаа.”Сонгуулийн сурталчилгааг хаагдсан ч Тусгаар тогтнолын талбайд намын туг байрласан байна, нэр дэвшигчийн сурталчилгааны байр сонгуулийн санал авах байрнаас 100 метрээс хол байх ёстой гэсэн журмыг зөрчсөн байна гэсэн санал гомдол ирсэнээс өөр зөрчил гараагүй” гэж Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун тайлбарлалаа.

Мөн сонгуульд саналаа өгсөн иргэн бүрт 1000 нэгж өгөх юм байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн …