Анзааргагүй гэдэг ч эрчүүд зарим зүйлийг хэнээс ч илүү сонжсон байх нь бий. Тэгвэл тэд эмэгтэйчүүд бидний гаргасан ямар алдаанд хамгийн таагүй ханддаг бол.
Овоолсон хатуу үс
Эрчүүд натурал байгалаараа харагдаж буй үсэнд дуртай. Тиймээс янз бүрээр овойлгож, шовойлгон хэлбэр оруулж, тэр хэлбэрээ барихын тулд лак цацаж хатууруулсан үсэнд хүрэхээс айдаг гэнэ.
Кремээ түрхэхдээ анхаар
Нүүрэнд түрхсэн крем, пудр шингээгүй, бөөгнөрсөн, хэт зузаан байх нь тэдэнд яг л баг зүүсэн хүнтэй харилцаж байгаа мэт таагүй санагддаг байна.
Сормуусны хэтрүүлсэн будалт
Сормуусаа будах нь нүдийг цоглог сайхан харагдуулдаг. Харин ингэж будсан дор нь будаагүй дээр гэж тэд шууд хэлнэ.
Хуурай арьс
Бүсгүй хүний эрьс зөөлөн булбарай байх ёстой гэж эрчүүд боддог. Хуурайшиж хатуурсан тохой, өсгий тэдний харах дургүй зүйлсийн тоонд багтана. Тиймээс арьсаа чийгшүүлэхээ мартав. Ялангуяа өвөл, хаврын улиралд арьс хамгийн их хуурайшдаг.
Шарласан шүд
Шарлаж, өнгөртсөн шүд, амны эвгүй үнэр эсрэг хүйсний хүнд хамгийн эвгүй сэтгэгдэл төрүүлнэ. Хэчнээн царайлаг бүсгүй байгаад ч ийм “алдаа”-тай бол тэд шууд л зайгаа барина. Тиймээс шүд цайруулах оо, хэрэглэж, шүдийг шарлуулах элдэв зуршлаас/ тамхи татах, кофе их уух / татгалзаарай. Цүнхэнд амны цацлага бэлэн байх нь хэзээд хэрэг болно.
Уруулын хүрээ
Та уруул хүрээлэгч, будаг хоёрыг хамтад нь хэрэглэдэг үү? Тэгвэл сайхан өдрийн хоолны дараа таны уруулын будаг арилж харин уруул хүрээлсэн будаг дангаараа зурайж байгаагаар төсөөлөөд үз. Ялангуяа будагнаасаа илүү тод өнгөөр хүрээлдэг бол үүнийг санаарай. Ийм төрх эрэгтэй хүнд их эвгүй санагддаг гэнэ. Тиймээс будагнаасаа үл ялиг тод өнгийн хүрээлэгч сонго, эсвэл тод хүрээлэх танд таалагддаг бол хооллонгуутаа арилгахаа мартав!
Үнэртэй ус
Хэдий бүсгүй таниас тааламжтай сайхан үнэр анхилах ёстой ч хэтэртэл цацсан үнэртэй ус тэдэнд бас л таалагдахгүй. Аливаа зүйлд хэмжээ гэж зүйлийг барих ёстойг санаад усаа ч мөн тааруулж цацаарай.
Хаана будах вэ
Хэдий будгаа сэргээмээр эсвэл дутуу орхисон будалтаа гүйцээмээр байсан ч энэ үйлдлээ эрчүүдийн хажууд хийх нь дэмий. Будаг гэдэг энэ зэвсэгийг хэрхэн хэрэглэдэгээ тэдэнд дэлгэсний хэрэггүй. Тэгээд ч энэ нь тэдэнд тйим таатай санагддагүй байна.
Гялалзсан тени
Мэргэжлийн гоо сайханч биш бол хэт гялалзсан саатай тенийг түрхэхдээ болгоомжил. Тохируулж бупаагүй саатай тени таныг эрчүүдэд хямд хүүхэлдэй мэт санагдуулдаг гэнэ.