Өчигдөр болж өнгөрсөн “Никитон” хамтлагийн тоглолтонд Ард түмний мисс Д.Ариунцэцэг, баян Р.Базараагийн хамт ирсэн юм. Тэднийг дотноссон талаар сүүлийн хоёр сарын турш хэвлэлээр гарсан мэдээлэл ийнхүү нотлогдов. Хэн хэнийх нь хувьд хариуцлагатай эхлүүлсэн ээлжит учрал тул тэд олны нүднээс ихэд жийрхэн байсан. Шкаф шиг хамгаалагчдаар хүрээлүүлэн тоглолтонд ирсэн тэд нэг ч хэвлэлд зургаа гаргахгүй гэж шийдсэн бололтой, тэрэндээ ч хүрлээ. Хамгаалагчид нь хэвлэлийнхнийг хойш нь түлхэн хосуудыг дотогш оруулсан юм. Нэг сая төгрөгний үнэ бүхий тусгай суудалд тэд залран нэгэн үдшийг ая тухтай өнгөрөөв. Д.Пүрэвсүрэнг “хар муур”-дсаар байгаад алтны магнат нөхрөөс нь салгаж дөнгөсөн гэдэг энэ бүсгүй эцэс сүүлд нь хийсэн үйлээ хүн өөрөө л эдэлнэ гэгчээр Хайрмаа охиноо тэвэрсээр хаягдаж хоцорсон. Гэвч өнгө шүтдэг хорвоод тэр гандан буурч, газар шагайхгүй, шууд л баян Базараагийн ээлжит амрагаар тодорсон. Зуны турш Хөвсгөл дэхь Базараагийн нууц амралтын баазад романсдаж өнгөрүүлсэн түүний талаар нэгэн сайт дээр бичүүлснээс үзвэл Д.Ариунцэцэг Францад мастерт сурч байгаа бөгөөд хувийн амьдралдаа санаа тавихаар сургуулиасаа чөлөө авч, эх орондоо газардаж гэнээ. Харах царайны захиалгын мэдээ болох илт, сэтгэгдэл аваагүйгээс эл мэдээг Ард түмний мисс маань нэгийг бодож, нөгөөг төлөвлөж бичсэн нь мэдээж. “Киви” Агий Н.Номтойбаярыг өөрийн болгохын тулд бөөдөж явахад Д.Ариунцэцэг баян Базарыг урхидахын тулд энэ мэт алхам хийх нь ч энүүхэд юм байх өө. Залуу халуун насыг задгай мөнгө шиг үрж, толгойгоо ажиллуулахгүйгээр мөнгөжөөд сурчихсан хүн нас үс яваад, байдал эвгүйтээд ирэхийн цагт барагтайхан баяны хаяаг түшиж үлдэхийн тулд байдаг аргаа хэрэглэж эхэлдэг юм шиг билээ л дээ. Амьдрал аа гэж, тэмцэл юм даа.
Д.Сэргэлэн
Эх сурвалж: www.grandnews.mn