Тунист алан хядагчид 23 хүний амь насанд халджээ

 11072491_409893362503517_1989091349_nУмард Африкийн эрхшээлд байдаг Тунис улсын музейд алан хядагчдын халдлагын улмаас 23 хүний амь эрсджээ.

Тэдний 20 нь Итали, Испани, Польш, Герман, Колумб зэрэг орнуудын жуулчид аж. Харин хоёр хүн орон нутгийн иргэн байсан бөгөөд нэг нь цагдаагийн ажилтан юм байна. Тодруулж хэлэхэд: Бүрэн зэвсэглэсэн үл таних хүмүүс Тунис улсын Засгийн газрын ойролцоо байдаг музейд халдаж улмаар 40 орчим хүнийг барьцаалсан аж. Аюулгүй байдлын хүчин ирэх үед буудалцан болж улмаар 20 орчим хүн суманд өртжээ. Аюулгүй байдлын хүчин алан хядагчыг устгаж барьцааны хүмүүсийг аварсан байна. Одоогоор алан хядагчид ямар шалтгааны улмаас халдлага хийсэн нь тодорхойгүй байгаа аж.

Н.Тилеген

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …