Саяхан цуурхал дэгдээд байсан Патрик Майли хоёр салсан гэх мэдээлэл худлаа болох нь батлагдлаа. Учир нь Майли тэр бүсгүйг мэддэг байсан байжээ. Зүгээр нэг мэддэгээр ч зогсохгүй тэд маш сайн найзууд гэнэ. Үдэшлэг дээр байсан тэр бүсгүйг Натали гэдэг бөгөөд тэдэнтэй жил гаруйн хугацаанд найзалж байгаа гэнэ. Майли ням гаригт орсон инээдмийн шоун дээр хэлэхдээ “Тэр бол бидний сайн найз. Бид маш сайн найзууд. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд найзуудын харилцаа байж л байдаг шүү дээ. Тэрнийг ийм сүртэй шуугиан болгосонд гайхаж байна” хэмээн маш чангаар инээсэн байна. Үнэндээ хосуудын маань харилцаа маш сайн байгаа гэнэ.
Б.Нарангэрэл