Алдарт хосууд болох Дэвид Бэкхам болон Виктора Бэкхам нар гурван хүүтэй гэдгийг нь уншигчид маань мэдэх биз ээ. Түүний хамгийн том хүү болох Бруклин Бэкхам энэ сарын 4-нд 16 нас хүрсэн юм. Түүнийг аавыгаа дуурайсан маш царайлаг гэдгийг олон ч хэвлэлээр бичдэг.
Энэ ч утгаараа алдарт Burberry брэнд түүнд нүүр царайгаараа гурван жил ажиллах саналыг тавьсан байна. Бруклин Бэкхам энэ талаараа өөрийн инстаграмм хуудаснаа мэдэгдсэн бөгөөд “Би өөрчлөгдмөөр байна надад энэ боломжийг Burberry олголоо” хэмээн бичжээ. Бруклин өмнө нь хэд хэдийн брэндтэй гэрээ хийж ажиллаж байсан ч Бэкхам түүнийг амар хялбар аргаар мөнгө олуулж сургахгүй гэсэндээ зөөгчийн ажилд оруулсан юм байна.