Мьянмарын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчидтэй уулзав

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Өнөрбаяр, Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян, Хэвлэл, мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нар Монгол Улсад айлчилж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Мьянмарын талаас тус улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын ахлах зөвлөх Ко Ко Хлайн, хуулийн бодлогын ахлах зөвлөх Сит Ай И, улс төрийн бодлогын зөвлөх Най Зин Латт, Тан Свэ, хуулийн бодлогын зөвлөх Кин Мё Минт, эдийн засгийн бодлогын зөвлөх Сейн Хла Бо,Тин Тут Оо, эрүүл мэндийн бодлогын зөвлөх Нү Нү Та, ЕТГ-ын албаны захирал Тинт Свэ нар уулзалтад оролцлоо.

Уулзалтын үеэр Мьянмарын төлөөлөгчид Монголд 1990 онд эхэлсэн ардчилсан хувьсгалын туршлага, өнөөгийн байдал, Монгол Улсын хууль эрх зүйн орчин, ялангуяа шинэ төрлийн гэмт хэрэг болох хар тамхи, мансууруулах бодистой тэмцэж байгаа арга барилын талаар сонирхож байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан 25 жилийн тэртээ өрнөсөн ардчилсан хувьсгалын явцад монголчууд тайван замаар улс төр, эдийн засгийн хос шилжилт хийсэн талаар танилцуулж, цаашид сонгуулийн ардчиллыг шууд ардчилалтай хослуулан хөгжүүлэх чиглэлээр явж буйг хэлэв. Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр Монголд хийж байгаа хууль, шүүхийн салбарын шинэчлэл, зөвлөх Л.Дашдорж иргэдийн оролцоо, шууд ардчиллын талаар танилцууллаа. Мөн аймаг, орон нутагт Иргэний танхим байгуулан ажиллуулж буй талаар тайлбарлав.

Мьянмарын төлөөлөгчид уулзалтын дараа Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагаатай танилцав.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …