Вин Дизель бяцхан хүүгээ танилцууллаа

diesel0317-01Холливуудын нэрт жүжигчин Вин Дизелийн эхнэр Палома Жименз өнгөрсөн амралтын өдөр амаржиж, хүүтэй болсон байна.

Хосууд Ханиа болон Уинсет гэх хүү, охин хоёртой юм.

diesel0317-02Жүжигчин Вин Дизель энэ талаар өөрийн цахим хуудаснаа шинээр төрсөн хүүхэдтэйгээ хамт байгаа зургаа байршуулаад “Үзэсгэлэнт эхнэртээ баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. 47 насандаа дахин аав болох сайхан байна” гэж бичжээ.

Жүжигчин Вин Дизель өмнө нь “ Хэрэв би хүүтэй болох юм бол Пол хэмээх нэр өгнө. Пол чи миний хувьд үнэ цэнэтэй” гэж бичиж байсан юм. Вин Дизель, Пол нар “Галзуу хурд” кинонд хамтран тоглож байсан бөгөөд Пол Уолкер 2013 оны арванхоёрдугаар сарын 1-ны өдөр харамсалтайгаар авто ослоор амиа алдсан билээ.

diesel0317-03

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …