-Г.Маралмаа хэргийн гол буруутан болж үлдэх магадлал өндөр байна.
4 настай охин хойт эх, төрсөн эцэг хоёрынхоо гарт өртөн амиа алдсан хэрэг гараад нэг сарын хугацаа өнгөрч байна.
Энэ хооронд сэжигтнүүдийг байцааж, хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байгаа юм. Харин сэжигтнүүд эл хэргийг бие биерүүгээ бухаж, амиа аварч үлдэх аргыг хайсаар байгаа аж.
Тухайлбал, талийгаач охины хойт эх Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэж мэдvvлэг өгсөн бол Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгvй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгvй, бие засуулахгvй хорьдог байсан” гэжээ. Д.Цогтын тухайд хуулийн байгууллага дахь нөмөр нөөлөгтнүүдийнхээ буянаар хэзээ юу ярихаа бодлоготой хийж байгаа учраас ер нь бол түүний хамсаатан Г.Маралмаа хэргийг үүрэх магадлал өндөр байгаа гэнэ.
Т.Цогт нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвд ажилладаг. Мөн прокурор ахтай гэдгийг эх сурвалжууд өгүүлж байгаа. Харин түүний прокурор ах хаана ажилладаг талаар одоог хүртэл тодорхой мэдээлэл гарахгүй байна.