Украйны ерөнхийлөгч асан Виктор Януковичийн “Межигорье” өргөөнөөс одоогоос нэг жилийн өмнө олдсон талх хэлбэртэй алтан цутгамал алдагджээ. Энэ тухай Украйны Радын депутат Д.Добродомов мэдэгдсэн байна. Тэрээр украйны прокурорт дээрх алтны талаар асуулга явуулж хариугаа авсан гэнэ. “Хулгайлагдсан нь тодорхой, гэхдээ эзэн нь хэн бэ?”гэжээ. Түүнд “Межигорье” өргөөнөөс алдагдсан үнэт зүйлийн жагсаалт байгаа” гэж мэдэгдсэн байна. Энэхүү 2 кг жинтэй алтан гулдмай В.Януковичийг албан тушаалаас нь огцруулах үед түүний өргөөнөөс олдсон аж.
С. Раздук
эх сурвалж: undesten.mn