Хорин таван нас нь хүний амьдралын маш чухал үе. Энэ насанд ихэнх хүмүүссургууль соёлоо дүүргэн, ажилд орж, их амьдралд хөл тавьчихсан байдаг. Улмааролон зүйлийг үзэж харж, давж туулаад амьдралын туршлагатай, өөрийн гэсэн үзэлбодолтой хувь хүн болоод бүрэлдчихсэн байдаг.Ийм ч болохоор 25 настай эмэгтэйхүн гэдэг болзоо, хайр дурлал, гомдол доромжлолтой таарч, эрчүүдийн хэн нь хэнбэ гэдгийг ялгаж таньдаг болсон байдаг.
Улмаар эрэгтэй хүн таалагдлаа гэж бодоход хөл алдан гүйгээд байлгүй ажиглаж,таньдаг хүмүүсээс болгоомжтой асууж сураглан, өөрийгөө эвгүй байдалдоруулахаасаа болгоомжилно. Олж мэдсэн бүхнээ өнгөрсөн амьдралаасаа олжавсан туршлага дээрээ суурьлан харьцуулан боддог. Олон зуу, мянган жилийнтурш мөрдөгдсөөр ирсэн нэг бичигдээгүй хуулийн дагуу эр хүн эхнэр, үр хүүхдээаваад явчих чадвартай байх ёстой. Үүнийг 25 настай эмэгтэй хүн сайн ойлгодогболсон байдаг нь маш их давуу тал юм.
Өсвөр насны охид эр хүний гадаад байдалд илүү татагддаг байхад 25 хүрсэнбүсгүйчүүд нь хүний дотоод ертөнц, чадварыг илүү сонирхож, үнэлэх болно.Жишээлэхэд, эмэгтэй хүнтэй харьцах онцлог, амьдралаа аваад явчих материаллагтал, мэдлэг боловсрол, нийгэмд эзлэх байр суурь г.м.
Гэтэл ямар нэг шалтгааны улмаас нөгөө залуу өөрт нь тохирохгүй байлаа гэхэдүүнийг ойлгоход шаардлагатай хугацаа нь 17 настай охидуудаас хавьгүй бага.Амьдралын ээдрээг өөрсдөө цаг алдалгүй тайлж байх хэрэгтэй гэдгийг 25 настайбүсгүйчүүд сайн ойлгож байдаг. Ийм ч болохоор эхнэртэй залууд дурлаж,амьдралынхаа хэдэн жилийг дэмий үрэх, тоохгүй хүний араас гүйх зэрэг алдаагаргах нь цөөн.
Гэвч эмэгтэй хүн заримдаа дэндүү орой энэ бүгдийг ухаардаг нь харамсалтай. Иймучраас сэтгэл татам сайхан байдаг 25 настайдаа өөрийнхөө залууг зөв сонгожамьдралаа эхлээрэй. Хожим хойно хэзээ нэгэн цагт чиний урам хугарвал энэхариуцлагыг танаас өөр хэн ч хүлээхгүй шүү дээ.
эх сурвалж: emegteichuud.mn