Өргөдлийн байнгын хороо дахин төлөвлөлтийн асуудлаар хуралдлаа

105828-26214700Өргөдлийн байнгын хорооны 2014 оны 04 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд гэр хорооллын нөхцлийг сайжруулах, дахин төлөвлөх, орон сууцжуулах асуудлуудаар хийсэн өргөтгөсөн уулзалтыг 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны Г танхимд зохион байгууллаа.

Уулзалтад Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга С.Цэдэнсодном, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга А.Лхагвадорж болон бусад холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын явц байдал, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, тулгамдаж байгаа асуудлаар Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг танилцуулга хийж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт аван харилцан санал солилцож ярилцлаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах 24 байршил баталсан бөгөөд одоогийн байдлаар 16109 нэгж талбар бүхий 1547,8 га 75 хэсэгчилсэн талбайд үндэсний 34 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Байнгын хорооны гишүүд  ирэх 04 дүгээр сард дахин төлөвлөлтөд хамрагдсан зарим газруудаар явж  ажлын явц байдалтай танилцахаар боллоо. Эдгээр ажлуудын үр дүнд ажлын хэсэг санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулан Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар  хэлэлцүүлэхээр тогтлоо.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …