Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 411 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 297 супермаркет, 1904 хүсний дэлгүүр, 198 баар, шөнийн клуб, 491 ресторан, зоогийн газар, 424 кароаке, 429 кафе, паб зэрэг бүртгэлтэйгээр нийт 3743 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
2014 оны 427 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн бол 2015 оны 2 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 411 бүртгэгдсэн байна. Үүнээс харахад -3,7 хувийн бууралттай байна.
2015 оны 02 дугаар сард Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу шалгалт зохион байгуулж 357 зөрчил илрүүлж 130 аж ахуйн нэгж, 227 иргэнийг 39,230,000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан.
Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн дагуу арга хэмжээг сар бүр тогтмол зохион байгуулж 2015 оны 02 сарын байдлаар нийт 341 зөрчил илрүүлж 341 иргэнийг 17 сая 70,000 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцсон байна.
Цагдаагийн байгууллагаас архидан согтуурах явдлыг таслан зогсоох, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг бууруулах чиглэлээр хууль, тогтоомж хэрэгжүүлэн, төрийн захиргааны байгууллагуудаас холбогдох эрх зүйн акт гарган, цагдаагийн байгууллага сургалт, сурталчилгаа хийж, захиргааны шинжтэй төрөл бүрийн ажил арга хэмжээнүүдийг авч, зохион байгуулан ажиллаж байгаагын үр дүнд согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо бага хувиар ч гэсэн буурч байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 7 дугаар тогтоолоор “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам” батлагдаж, уг журмын 6.9 дэх ”Нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, баар зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглоно” заалтын хүрээнд шинээр зөвшөөрөл олгогдоогүй, цагдаагийн байгууллагаас одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй 601 аж ахуйн нэгжид тогтмол хяналт тавьж хууль зөрчиж цаг хэтрүүлэн ажилласан бол арга хэмжээ тооцон зөвшөөрлийг цуцлуулан цөөлөх бодлого барьж ажиллаж байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаар тогтоолын хэрэгжилт, 18 насанд хүрээгүй хүүхдээр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх ажил хийлгэх, 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаагаар үйлчилж байгаа, цаг хэтрүүлэн ажиллаж байгаа баар, шөнийн цэнгээний газрыг илрүүлэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсээс 2015 оны 03 дугаар сард “Шаг”, “ Илрүүлэлт”, Тусгай зөвшөөрөл” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллаа.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Кино Үйлдвэрийн автобусны буудлын урд, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр гар дээрээс архи согтууруулах ундаа худалдсан иргэн Г, С нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож нийт 35 шил согтууруулах ундааг тус тус хураан авч материалжуулан арга хэмжээ тооцсон.
Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Блю Хорс “ХХК-ны “Кью” караоке, “Сүхбаатар дүүрэг 1 хороо “БЧБЭ” ХХ-ны “Элит” баар, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “БЭТЦ” ХХК-ны “Сеа” караоке, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо “Фамили” караоке, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Старжин” ХХК-ны “Холливууд”, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Броун Айс“ ХХК-ны “Миланж”, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны доор үйл ажиллагаа явуулдаг “Өнөр -32”, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Ариг Эрдэнэ” ХХК-ны “Нова” баар, “ТББАЙ” ХХК”-ны баар, 17 дугаар хороо “Өвөрмөц Дэлхий” ХХК ны “Дөл”, Сүхбаатар дүүрэг 1 хороо “БЧБЭ” ХХ-ны “Элит” баар, “Ингрид” ХХК-ны Ингрид баар, Чингэлтэй дүүрэг 15 хороо жаргалантын 8-217 тоот “Хөх суль “ХХК-ны хүнсний дэлгүүр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Ноён Капитал” ХХК-ны “Леадерс”зэрэг караоке, баарууд нь Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 7.8 дахь заалт зөрчиж цаг хэтрүүлэн архи, согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илэрсэн тул Голд Чингис /0,75/ -2 шил, Чингис / 0,5 / -2 шил, Болор /0,75/- 4 шил, Соёмбо /0,75/-3 шил, Экс -/0,75/-4 шил, Экс /0,5/-3 шил зэрэг согтууруулах ундааг тэмдэглэл үйлдэн хураан авч дээрх аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ тооцохоор материалжуулан шалгаж байна.