Рианнагийн тухай баримтат кино хийнэ

32_a736190bbc55d24cd8a0bbead1b0fccc73bbbf72Америкийн продюссер Петер Бэрг Барбадосийн гүнж Рианнагийн талаар баримтат кино хийхээр төлөвлөж байна.

      Энэхүү кинонд дуучны алдарт хүрсэн замнал, түүний амьдралын хүнд бэрх үеийг харуулах  бөгөөд  уг кино бусад хөгжмийн кинонуудаас огт өөр арга барилаар бүтэх нь. Рианнагийн 2012 онд тоглосон “Battleship” киноноос илүү  “тэсрэлт” хийж чадахуйц сонирхолтой бүтээл болохоор төлөвлөж байгаа ба найруулагч Петер Бергийн хувьд өмнө нь Maroon 5- One more night, Christina Aguilera-Keeps Gettin Better, Enrique Iglesias- Addicted  зэрэг дууны клипүүдийг найруулж байсан юм.

    Дуучин бүсгүй “American Music Awards” шагналыг найм, “Billboard Music Awards” шагналыг 22, “Brit Awards” шагналыг хоёр, “MTV”-гийн шагналыг 15 удаа хүртээд байгаа юм.

     Энэ кинонд Рианнагийн амьдралыг ямар нэгэн шүүлтүүргүйгээр дэлгэн үзүүлэх аж.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …