ШӨХТГ, МҮЭХ-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

32_f8490a3b976b1a675c5c4d653ab705aabd5b59ecШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа.

Энэ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Өнөөдөр ШӨХТГ, МҮЭХ хоёр байгууллага ихээхэн ач холбогдолтой хамтын ажиллагааг эхлүүлэх болоод байна. Бид хуульд заасан чиг үүргийн дагуу иргэд, хөдөлмөрчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс хамгаалах, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг таслан зогсооход хамтран судалгаа, хяналт шалгалтын ажлуудыг хийхээр болж байна. Мөн байгууллага аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихаас гадна цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир усны хангамж, нийтийн тээвэр зэрэг монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа, ажил, үйлчилгээний үнэ тарифын үндэслэлийг тогтоох тал дээр үнэн бодит дүгнэлтийг гаргаж иргэд, олон нийтэд мэдээлж байх юм” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Түүнчлэн ШӨХТГ, МҮЭХ хамтран ажилласанаар төрийн өмч хувьчлагдахад тэнд ажиллаж байгаа ажилчдад хэрхэн нөлөөлөх, өмчийн харилцаа өөрчлөгдөхөд хөдөлмөрчдийн ажлын байрыг хадгалах, ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр судалгаа, хяналт шалгалтын ажлыг хамтран хийх аж.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …