Иракийн арми эмэгтэй хувцас өмссөн босогчдыг баривчилжээ. Тэд бүгд эмэгтэй хувцас өмссөн байсан ба эмэгтэй хүн шиг аашилж байсан байна. Иракийн арми сүүлийн үед амжилттай ажиллаж байгаа ба Игила босогчидийн бүлэгийн хяналтан дор байсан Тикрит хотын удирдлагыг эргүүлэн авч чаджээ. Энэ үеэр 20 зэвсэгт бүлэглэлийн босогчидийн ихэнхийг баривчилсан бөгөөд зарим нь эмэгтэй хувцас өмсөн зугтах гэж байсныг баривчилан саатуулжээ. Эдгээр эмэгтэй хувцастай босогчид бүгд IG гэх бүлэглэлийн гишүүд байсныг илрүүлсэн бөгөөд тэд зугтахын тулд зүсээ хувилгасан бус угаасаа эмэгтэй болохыг хүссэн байжээ. Тэдний ихэнх нь сахалаа хусуулж нүүрээ будсан байсан ба үлдсэн хэсэг нь ч гэсэн сахалаа хусуулахад бэлэн гэсэн байна.
Б.Нарангэрэл