Булган аймгийн прокурорын газар 2015 оны 3 дугаар сарын 19-ны байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 161 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 54 буюу 33.5 хувь нь урьд оны үлдэгдэл хэргүүд байсан бөгөөд эдгээр хэргүүдийг 2015 оны 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар одоо 36 хэрэг буюу 66.6 хувийг нь шийдвэрлэжээ.
Тус аймгийн прокурорын газар өнгөрсөн хугацаанд урьд оны үлдэгдэл болох ээдрээ төвөгтөй, хугацаа сунгаж шалгаж байсан анхаарал татсан дараахь хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал: А.Оюунцэцэг, Т.Эрдэнэсүрэн нарт холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 106.2-т заасан гэмт хэрэг, Б.Ичинхорлоод холбогдох Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэг, А.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хуулийнтусгай ангийн 99.1, 95.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.