Зүүн хойд Азийн Аялал жуулчлалын олон улсын форум наймдугаар сард Улаанбаатарт болно

1cd06efd8a7c9e4cec64a0a22044649eБОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Зүүн хойд Азийн Аялал жуулчлалын форум (IFNAT)-ын Япон дахь байнгын зөвлөлийн нарийн бичгийн дарга Коюү Танака, тус зөвлөлийн гишүүн Шинсакү Сүзүки нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ирэх наймдугаар сарын 20,21-нд Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх удаагийн олон улсын форум (IFNAT)-ыг Улаанбаатар хотод зохион байгуулах талаар санал солилцлоо.

MICE tourism буюу “Хурал зөвлөгөөн, үзэсгэлэн яармагийн аялал жуулчлал” сэдвийн дор зохион байгуулагдах эл арга хэмжээнд БНХАУ,Япон,ОХУ, БНСУ зэрэг орны мэргэжлийн 100 гаруй төлөөлөгчид, Монголын талаас мөн тооны төлөөлөгчид оролцох юм.  Монгол Улс 2008 онд уг форумыг Улаанбаатарт зохион байгуулснаас хойш жил бүр идэвхтэй оролцож ирсэн. Өнгөрсөн жил Японы Китакюүшю хотод зохион байгуулагдсан билээ.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь бүс нутгийн аялал жуулчлалын салбарт тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцэж, тэдгээрийг даван туулах гарц гаргалгааг хамтран боловсруулах, аялал жуулчлалын салбарт бүс нутгийнхаа улс орнуудтай харилцах харилцаагаа улам бататгах, туршлага, мэдээлэл солилцох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …