Tag Archives: аялал жуулчлал

October, 2016

  • 11 October

    Мазаалайн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана

    БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжих “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлын уулзалтын протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирлагын газрын дарга Д.Даваасамба болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичиг Лю Жиэфэн нар оролцлоо. Монголд төдийгүй дэлхийд ховордоод …

  • 11 October

    Торгоны замын хуралд гадны 150 орчим төлөөлөгч оролцоно

    НҮБ-ын  Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил”сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анх 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ынЕрөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын …

August, 2016

  • 1 August

    Өвөр Монголын тал нутгийн содон багачуудын Монгол Улс дахь аялал эхэллээ

    “Өвөр Монголын тал нутгийн содон багачуудын Монгол Улс дахь аялал”  7 дугаар сарын 30-нд Хөххотоос эхэллээ. Уг аялал нь Хятад, Монгол хоёр улсын нөхөрсөг харилцаа, соёлын солилцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа болно. ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хариуцан зохион байгуулж, Өвөр Монголын Багачуудын сонин энэхүү аяллыг ажил хэрэг болгож байгаа юм. Аялалд Өвөр Монголын бяцхан авьяастнууд, бяцхан хөл …

October, 2015

  • 13 October

    Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

    Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргалж тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл болсон зөвлөлийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, 2015 онд зохион байгуулсан соёл, урлаг, спортын арга хэмжээний тайланг хэлэлцэж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод …

  • 1 October

    Соёлын аялал жуулчлалын долоо хоног болж өнгөрлөө

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын урчуудын эвлэл, Профайл агентлаг хамтран “УБ Арт Фэйр” арга хэмжээг 9-р сарын 25-30-ны хооронд зохион байгууллаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилготой явагдсан уг арга хэмжээнд 13 галерэй, 2 урлан оролцож, шилдэг бүтээлүүдээ дэлгэн тавилаа. Хүүхэд, залуучуудад гоо зүйн боловсрол олгох зорилгоор ерөнхий боловсролын …

September, 2015

  • 28 September

    “Стелла Жапан” компанид Аялал жуулчлалын төлөөлөгчийн газар ажиллуулах эрх олголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл Токио хотын даргын урилгаар 9-р сарын 23-26-ны өдрүүдэд тус хотод ажиллалаа. Айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй, албаны төлөөлөгчид Токио хотод зохиогдож буй ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн “Монголыг сурталчлах өдөрлөг”-т оролцож Япон улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, жуулчдыг татах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулсан юм . Мөн Азийн …

August, 2015

  • 3 August

    Д.Оюунхорол сайдын үед аялал жуулчлалын салбар нэгдсэн хөтөч номтой боллоо

    Жуулчдын тоог өсгөхийн тулд энэ жил төр, хувийн хэвшлийнхэн хамтарч олон талт ажлуудыг зохион байгуулсан. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын үед Аялал, жуулчлалын салбар нэгдсэн хөтөч номтой боллоо. Монгол-англи хэлээр хэвлэгдсэн энэхүү номонд жуулчдад анхны сэтгэгдэл төрүүлдэг зочид буудал, рестораны мэдээллийг анх удаа нэгтгэн оруулжээ. Жуулчны баазууд, байгалийн үзэсгэлэнт газруудыг аймаг тус бүрээр нь онцолж, жуулчдад сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр нийтэлсэн байна. Энэ …

July, 2015

  • 16 July

    Дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа ч хүлээн авах бэлтгэлгүй, нөөцгүй нь харагдлаа

    Монголд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгааг наадмын хэдэн өдөр бэлхнээ харуулав. Хөвсгөл далай ээж, Хэнтий аймгийн Аварга тосон рашаан, Хар зүрхний Хөх нуур гээд л байгалийн үзэмж сайхан цогцолсон эх орныхоо газар бүрт Монголчууд амарч, аялж зугаалж байна. Наадмын гурван өдөрт л гэхэд Хөвсгөл далайг зорьсон дотоодын жуулчдын тоо 42.000-д хүрч, өдөрт 7000 машин нуурын эргэн тойронд төвлөрчээ. Зам …

June, 2015

  • 11 June

    Жуулчны тээврийн хэрэгсэлд дугаар харгалзахгүй зорчих наалт олгож эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/469 дүгээр захирамжаар жуулчин тээврийн том, дунд оврын автобуснууд Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцохоор болж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хамгийн их байдаг төв талбай, Зайсан толгой, Гандантэгчинлэн хийдийн орчмын авто зогсоолд зогсох эрхтэй болсон билээ. Энэхүрээнд уг эрхийг баталгажуулсан наалтыг стандартын шаардлага хангасан зөвшөөрөлтэй автобусуудад нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээллийн төвөөс шууд олгож байгаа …

May, 2015

  • 28 May

    Улаанбаатур аялал жуулчлалын үзэсгэлэн болно

    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 6-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгээс  дотоодын амрагч, жуулчид аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаар мэдээлэл авах …

  • 21 May

    “Цэнхэр үст”-ийн өрсөлдөгч Мойн Хан Монголд

    Өвлийн жавар тачигнасан ид хүйтэн нэгдүгээр сард Хойд туйлд болсон нохой чарганы уралдаанд нэгэн монгол эмэгтэй өрсөлдөөд ирсэн. Энэ бол цахим ертөнцөд “цэнхэр үст” нэрээрээ алдаршсан “Tseren Tours” компанийн захирал Э.Цэрэндолгор билээ. Энэхүү уралдаант аялалд оролцох эрхийн төлөөх онлайн шалгаруулалтанд Э.Цэрэндолгортой “зуузай холбон” өрсөлдсөн хүчтэй өрсөлдөгч бол Пакистан улсын иргэн Моин Хан юм. Онлайн санал асуулгад Монголчууд цэнхэр үст бүсгүйгээ дэмжсэн шиг …

  • 8 May

    “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг боллоо

    Нийслэлийн Аялал жуулчлалын газраас нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармаг өнөөдөр боллоо. 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус яармагийн үеэр ажлын байрны захиалга ирүүлсэн 400 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 2464 ажлын байр зарлагдсан бөгөөд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ хэрэгжих …

  • 6 May

    Онцгой байдлын үед жуулчдын аюулгүй байдлыг хангах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулна

    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/383 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар тус ажлын хэсэг нь нийслэлд онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулна.  Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж, Нийслэлийн Онцгой байдлын …

March, 2015

  • 20 March

    Зүүн хойд Азийн Аялал жуулчлалын олон улсын форум наймдугаар сард Улаанбаатарт болно

    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Зүүн хойд Азийн Аялал жуулчлалын форум (IFNAT)-ын Япон дахь байнгын зөвлөлийн нарийн бичгийн дарга Коюү Танака, тус зөвлөлийн гишүүн Шинсакү Сүзүки нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ирэх наймдугаар сарын 20,21-нд Зүүн хойд Азийн аялал жуулчлалын 11 дэх удаагийн олон улсын форум (IFNAT)-ыг Улаанбаатар хотод зохион байгуулах талаар санал солилцлоо. MICE tourism буюу “Хурал зөвлөгөөн, үзэсгэлэн яармагийн …