Д.Оюунхорол сайдын үед аялал жуулчлалын салбар нэгдсэн хөтөч номтой боллоо

11823919_1104988859529027_167243080_nЖуулчдын тоог өсгөхийн тулд энэ жил төр, хувийн хэвшлийнхэн хамтарч олон талт ажлуудыг зохион байгуулсан. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын үед Аялал, жуулчлалын салбар нэгдсэн хөтөч номтой боллоо.

Монгол-англи хэлээр хэвлэгдсэн энэхүү номонд жуулчдад анхны сэтгэгдэл төрүүлдэг зочид буудал, рестораны мэдээллийг анх удаа нэгтгэн оруулжээ. Жуулчны баазууд, байгалийн үзэсгэлэнт газруудыг аймаг тус бүрээр нь онцолж, жуулчдад сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр нийтэлсэн байна.

Энэ жил манай улсын аялал, жуулчлалын салбарынхан гаднын томоохон үзэсгэлэнгүүдэд оролцсон. Эдгээрт дутагдаж байсан нэг зүйл бол монгол улсын аялал жуулчлалын бүсүүдийг таниулах гарын авлага юм. Үүнийг соргогоор мэдэрсэн Д.Оюунхорол сайдад салбарын бизнес эрхлэгчид талархалтай хандаж байна. Төслийг Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн санаачлан хэрэгжүүлжээ. “Hotels&Restaurants GUIDE Моngolia 2015” нь МММ-ийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “МОНГОЛ ХӨТӨЧ” төслийн дээж юм.

www.breakingnews.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …