Онцгой байдлын үед жуулчдын аюулгүй байдлыг хангах эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулна

ed70ac7f210c7212245eab5a6b7f22cfНийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/383 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар тус ажлын хэсэг нь нийслэлд онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулна.  Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж, Нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Зочид буудлуудын холбооны удирдлагууд ажлын бүрэлдэхүүнд оржээ. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргааар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга ажиллах бөгөөд  “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө”-ний төслийг 2015 оны 3 дугаар улиралд багтаан боловсруулах үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …