Дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа ч хүлээн авах бэлтгэлгүй, нөөцгүй нь харагдлаа

11760285_846860662064869_7434077980225489921_nМонголд дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгааг наадмын хэдэн өдөр бэлхнээ харуулав. Хөвсгөл далай ээж, Хэнтий аймгийн Аварга тосон рашаан, Хар зүрхний Хөх нуур гээд л байгалийн үзэмж сайхан цогцолсон эх орныхоо газар бүрт Монголчууд амарч, аялж зугаалж байна.

Наадмын гурван өдөрт л гэхэд Хөвсгөл далайг зорьсон дотоодын жуулчдын тоо 42.000-д хүрч, өдөрт 7000 машин нуурын эргэн тойронд төвлөрчээ.

Зам дагаж хөгжил ирдгийн тод жишээнээс гадна хүнхэр тайгын талаар өгүүлсэн Содура Хөвсгөлийг зориход нөлөөлсөн гэдгийг ч хэлэх хүн олон бий. Гэвч аялал жуулчлалын гол бүс нутаг болсон тус аймаг аялагч жуулчдаа ая тухтай амруулах бэлтгэлгүй, нөөцгүй нь харагдлаа.

Шатахуун түгээх станц нь бензингүй, банкнуудын бэлэн мөнгөний машин нь мөнгөгүй болж тэр бүү хэл бэлгэвч 2000 төгрөг болсон талаар хошигнол цахим ертөнцөөр нэг хөврөв.

11701208_570432743096271_5014041395736233694_nМонголчууд бид амралт, аялал зугаалгаа хилийн чанадад биш эх орондоо хийж, энэ хэрээр Монголдоо мөнгөө шингээж байгаа нь сайшаалтай ч саар зүйл дайгдаж байна. Тухайлбал амрахаар очсон аялагчид ая тухай амрах бус, харин ч хогийн цэг, бие засах газруудаас авахуулаад бухимдах зүйл олон байсныг хэлж байна.

Эх орны минь үзэсгэлэн гоо хөх сувд болсон Хөвсгөл далайд хогоо хаяхгүй байхыг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уриалсан.

10420419_829541363796799_2173133042454004714_nТэрбээр “Нэг талаас зам дагаж аялал жуулчлал хөгжих сайхан боломж нээгдэж байгаа боловч нөгөө талаас өдий тооны хүн хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх бэлтгэлгүй байгаа нь харагдлаа. Миний санаачлан хэрэгжүүлж байгаа Хөвсгөл-Хөх сувд төслийн хүрээнд 50.000 ширхэг хогны уутыг Хатгал тосгон руу ороход өгдөг болсоор 5 жилийн нүүр үзэж байгаа ч энэ жилийн хувьд наадмын 3 өдөрт л дуусчээ. Өдөрт 8 машин хогийг зөөвөрлөн хаяж байгаа ч жуулчдын замбараагүй хаясан хог одоо ч овоорсоор байна. Цэнгэг усны нөөц болсон хөх сувдаа хог хаягдлаар дарж, өтгөн шингэнээр бохирдуулахаа больё. Хүн бүр байгаль орчноо хайрлаж, хог хаягдлаа дор бүр нь цэвэрлэж заншицгаая. Хөвсгөл Далай ээжийгээ ариун дагшин байлгахын төлөө нэгдэцгээе найзуудаа. Хөвсгөл нуурыг зорьж буй, зорихоор төлөвлөж буй бүх хүмүүст хүртэл SHARE. LIKE- хүсч байна. Баярлалаа” хэмээн өөрийн олон нийтийн сүлжээн дэх хаягуудаа дамжуулан уриалсан юм.

Гэвч үнэн хэрэгтээ амралтын газруудын нийтийн бие засах газар нь түгжээтэй, хогийн сав байхгүй, завиар аялуулах үйлчилгээ үзүүлдэг хүмүүс харилцааны наад захын соёлгүй, энэ их мөнгөний урсгал Хөвсгөлийг зорьж байхад үйлчилгээний газрууд нь амралтын байдалтай байсан зэрэг олон дутагдал байгааг аялагч, амрагчид хэлж байна.

Юутай ч тус аймгаас сонгогдсон эрхэм гишүүн Л.Энх-Амгаланаас эхлэн санаачилга гаргаж аялал жуулчлалын хамгийн том бүс нутаг болсон хөх сувд Хөвсгөлөөсөө авахуулаад байгалийн үзэмж цогцолсон сайхан газрууддаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд илүү их хөрөнгө оруулалт хийж, аялагч жуулчдыг хүлээж авах бэлтгэлийг илүү сайн хийх хэрэгтэй мэт.

11695923_846864028731199_1672620947877709471_n

Г.Эрдэм

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …