“Цэнхэр үст”-ийн өрсөлдөгч Мойн Хан Монголд

1374044_927103833975484_5521102184556832532_nӨвлийн жавар тачигнасан ид хүйтэн нэгдүгээр сард Хойд туйлд болсон нохой чарганы уралдаанд нэгэн монгол эмэгтэй өрсөлдөөд ирсэн. Энэ бол цахим ертөнцөд “цэнхэр үст” нэрээрээ алдаршсан “Tseren Tours” компанийн захирал Э.Цэрэндолгор билээ.

Энэхүү уралдаант аялалд оролцох эрхийн төлөөх онлайн шалгаруулалтанд Э.Цэрэндолгортой “зуузай холбон” өрсөлдсөн хүчтэй өрсөлдөгч бол Пакистан улсын иргэн Моин Хан юм.

10646780_842672582468763_6188770788379657999_nОнлайн санал асуулгад Монголчууд цэнхэр үст бүсгүйгээ дэмжсэн шиг дэмжиж, ялагч болгосон бөгөөд Мойн Хан аман хүзүүдсэн юм. Тэгвэл Э.Цэрэнгийн урилгаар Turkish Airlans-ын дэмжлэгээр Пакистан улсын иргэн Моин Хан 05 сарын 16-нд Монгол Улсад хүрэлцэн иржээ.

Тэрбээр 28 настай, аялах дуртай нэгэн бөгөөд ингэж аялахдаа баримтат кино хийж эх орноо сурталчилж явдаг нэгэн ажээ.

Хойд туйл явах аялалд хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадсан Мойн Ханыг Э.Цэрэндолгор хатагтай хүлээн авч Монгол эх нутгаа танилцуулж байна.

10014498_1016193055066561_4489634744278563271_oЭ.Цэрэн хатагтай Мойн Ханы талаар өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Мойн Хан Пакистан залуу ба бид хоёр Хойд Туйл руу явах гэж цахим ертөнцөөр өрсөлдсөн юмаа. Цэрэн 16 дахь өдөр энэ уралдаанд орж ирэхэд Мойн Хаан ганцаараа тасархай түрүүлчихсэн байсан ба үлдсэн 12 хоногт Монголчууд сэхээ авалгүй элдсээр Цэрэнгээ түрүүлүүлсэн.

Энэ залуугийн хүсэл мөрөөдлийг бид салхинд хийсгэсэн ч олон Монголчууд “Монголд ирээрэй!” хэмээн урьсныг би гүйцэлдүүллээ. Түркиш Айрлайн бидний нөхөрсөг, өрсөлдөөнтэй тэмцлийг харсан ба бидний хоёр улсад очих хүслийг тэд биелүүллээ…Түркиш Айрлайны бодит дэмжлэггүйгээр энэ зөвхөн яриа болоод өнгөрөх байсан…Түркиш Айрлайны удирдлага, хамт олонд баярлалаа!

Мойн Хан ямар ч ид шидгүй 28 настай залуу. Улс гүрэн дамжсан аялагч, эх орноо сурталчлагч… аялахдаа төсөв зардал багатай баримтат кино хийн Пакистан улсаа сурталчилж яваа. Энэ түүний пэйж-https://www.facebook.com/ADifferentAgenda?fref=ts

Лахорэ хот 20 сая хүнтэй ба хотын гадна боловсролгуй олон хүн үлддэгийг харж 5-8 насны охидын сургууль санаачлан ажилуулж буй. Санхүүжилт бага ч өөрийн хийсэн киногоо Америк, Канад дахь Пакистанчууддаа үзүүлж олсон орлогоо сургуульдаа зардаг жирийн залуу юм. Би энэ залуугийн хэн болохыг таниулах үүднээс киног Монголд гаргах ба үнэгүй танхим хайж байгаа.

Мойн Ханы аав, ээж “нөхөрлөлийг” маш хүндэтгэн үздэг хүмүүс бий. Би Пакистан 10 сард явах юмаа.  Мэдээж Түркиш Айрлайны дэмжлэгээр…

Мойн Хан өчигдөр айлын мотоцикл хараад л унаж болох уу? гэж асуусан. Хааз нь сайн ажиллахгүй байсан ч мань хүн бидэнд үзүүлбэр үзүүлсэн. Намайг ардаа суухыг урьсан ба эргэлзэнгүй харах надад “ядаж чаддаг ганц зүйлээ чамд үзүүлье, би унагахгүй!” гэж байв” хэмээн бичжээ.

Мойн Ханы Монгол дахь аяллын зурагнаас сонирхуулья.

11203108_1018357081516825_2465254449720230102_n11216713_1017739358245264_4023656705379826324_n11200607_1017739474911919_7062118321600964080_n11011814_1017739228245277_2601196448159892398_n11010608_1018521524833714_1891061475629749542_n10984122_1017739238245276_4435222392108956032_n1470392_1017739658245234_1215392296529150063_n

 

Г.Эрдэм

Ugluu-logo20

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …