Мисс Э.Сэлэнгэ: Дахин нүцгэлэх шаардлагагүй /Ярилцлага/

994210_10151511260093671_1221351679_n2675706652015-03-20-12-13[www.urlag.mn]-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргье. Дуулиан, шуугианы эзэн болсон сайхан бүсгүй сүүлийн үед хаагуур, юу хийж явна?

Сайна, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.

Сингапур улсад байна. Энд анх ирсэн цагаас хойш 13 жил өнгөрчээ. Би энд шилдэг таван агентлагийн тоонд багтдаг “ДИВА” загварийн агентлагт ажилладаг. Бидний хооронд олон жилийн хамтийн сайхан харилцаа бий. Мөн “Коа Энжил” гэх олны дунд алдартай гэрэл зургийн студид моделиор багшилж байна. Үүнийхээ хажуугаар далай, тэнгисхавиар амарч зугаалж явна даа.

-Эх орондоо суурьших бодол байгаа юу?

Гэр бүл үргэлж нэг дүгээр байранд. Их олон жилээр гадаадад аж төрж төрөл арилжахгүй ээ.

Хүн өөрөө жоохон юм үзээд, нүд тайлаад ирэхээр амьдралыг “утга учраар” дүгнэж эхэлдэг юм болов уу.

Тийм  болоод ч тэр үү, аливааг илүү өргөн хүрээнд харж эхлэж байна гэхүүдээ. Өөрт хамааралтай зүйлүүддээ их санаа тавьдаг болсон.  Жишээ нь би өмнө нь зөвхөн “би” болон “миний карьер”  гэж гадуур дотуур аылаж, олон хүмүүстэй уулздаг байсан бол одоо хайртай дүүтэйгээ уулзах өдрийг юу, юунаас илүү тэсэн ядан хүлээж байна.

-Өнгөрсөн 2014 оны өвөл Монголд ирсэн даруйдаа хөтлөгчийн курст суралцсан гэсэн, удахгүй цэнхэр дэлгэрцээр бидэнтэй уулзах уу?

Тийм, ямар ч гэсэн хүсэл бол байна, бодсон юм ч бас байгаа.

-Таныг гадаадад байх хугацаандаа тагнуулч болохоор суралцаж байгаад дундаас нь хаясан гэсэн энэ үнэн үү?

Үнэн, гэвч тэр үед эмнэлэгээс намайг алхах боломжгүй гэсэн онош гарч, булчинг эргэн сэргэтэл хэвтрийн дэглэм барьж байж хэсэг хугацааны дараанаас нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх гэх мэт нарийн дэглэмүүдтэй болсон байсан. Тэр үед “хамгийн зөв зам гэртээ харих зам” гээд гэрийн зүг жолоо мушгисан.

Таныг матрын ордных гэж сонссон, энэ ордныхон нэг эхэлсэн ажлаа дуусгаж байж л сэтгэл нь ханадаг тууштай хүмүүс байдаг. Таны энэ олон мэргэжил эзэмшдэг нь ордтой чинь холбоотой юм болов уу?

Mиний загварийн карьер дээр тууштай занг минь харж болох юм. Бусад мэргэжлүүдээ би хүүхэд байх үеийн сонирхлынхоо дагуу сурж мэдсэн.

Жишээ нь миний аав програмист мэргэжилтэй хүн. Аавын хийдэг програмыг хийж сурмаар байсан, тухайн үед надад их сонирхолтой санагддаг байсан. Ингээд програмист бол миний анхны мэргэжил болсон.

Мөн би их зурах дуртай байсан, удалгүй өөртөө платье хийж сурсан, ер нь би их сониуч хүн. Яг өөрийгөө зориулсан мэргэжил минь загварын ертөнц л юм даа. Одоо юм үзээд, нүд тайлж ирэхээр аливааг илүү өргөн хүрээтэйгээр харж эхлэж байна. Үүнийг маань гэрэл зургийн студид моделиор багшилж байгаагаар тайлбарлаж болно.

– Загвар өмсөхийн зэрэгцээ өөр ажил хийж байна уу?

Найзынхаа наран шарлагын газарт тусладаг ажилтай. Эрэг хавиар нь зугаалж, салхилаад л.

-Загварын тайзтай хэзээнээс амьдралаа холбох болсон бэ?

Жоохон охин байхдаа, есөн настай байсан юмуу даа.

-Монголын мисс, моделиуд баян эртэй нэр, амьдралаа холбох болж. Та үүнийг юу гэж бодож байна?

Учирдаг нэг нь учраад тэгээд өөрсдөө учраа олдог байлгүй. Тавилан тавлангаараа учирч байгаа ч юм билүү.

-Хүмүүс загвар өмсөгчдийг ухаан нимгэнтэй, баян эрчүүдийн түрийвчинд багтаж амьдардаг гэцгээдэг. Энэ тал дээр таны бодол?

Хүмүүс юу гэж бодно тэрийгээ л бодог, хамт нэг авсанд орохгүйгээс хойш. Ямар нэгэн юманд багтаж амьдарч байгаа хорвоо биз дээ, хэнд хамаатай юм бэ.

Хэн юу хүсэх нь тэр хүний л дур шүү дээ, юу сайхан дур сайхан гэдэг. Дашрамд дурдахад хүнийг өөдрэг талаас нь хэлж яриж бай л гэмээр байна.

-Та бол сайхан бүсгүй, хайрлаж үерхдэг найз залуу байгаа уу?

Баярллаа, одоохондоо байхгүй байна.

-Нэг хэсэг жүжигчин Р.Адъяа та хоёрыг нэр холбож үнэн худлаар шуугицгаасан. Та хоёр яг ямар холбоотой вэ?

Энгийн сайхан найзууд. Монголд очих үед намайг тосно л гэсэн байгаа.

-Хүнтэй гэрлэх тал дээр ямар бодолтой байна?

Энэ жил гэрлэх байхаа.

-Та ирээдүйн эр нөхрөө ямар хүн байгаасай гэж хүсдэг вэ?

Цоо шинэ, бага зэргийн тэвчээртэй хүн байж, миний хайрыг татах байх.

-Э.Сэлэнгээг ямар зан чанар нь чимдэг вэ?

Байгаагаараа байдаг, Сайхан сэтгэлтэй, үнэнч, алиа хошин.

Миний бодол, сэтгэлийг уншихад амархан байдаг байх. Ер нь бусад хүмүүс надтай харьцахад их хялбар байдаг.

-Сексийг хүмүүс янз бүрээр, өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Таны хувьд секс гэж юу вэ?

Мэдэхгүй, энэ чинь одоо хайр байхаа больсон юм бишүү. Хиймээр байгаа зүйлээ л хийдэг байх.

-Хэзээ ч мартагдахааргүй секстэй учирч байв уу?

Мэдээж, учирч байсан.

-Таныг харь оронд нүцгэн зурагаа авахуулснаас болж Монголчууд Э.Сэлэнгэ “Порно од” болсон гэхчлэн элдвээр л хэлэх юм. Энэ бүхэн танд болон гэр бүлийнхэнд тань хүндээр тусдаг байх?

“Хэнд хамаатай юм бэ” гээд л эхэлнэ шүү дээ.

-Яагаад нүцгэлсэн юм бэ?

Миний хийсэн үйл хөдлөл бүхэн утга учиртай. Өнгөрсөн амьдралдаа гаргасан шийдвэр зөв ч бай, буруу ч бай миний л сонголт. Үүнийг олон талыг харж ойлгох хэрэгтэй. Тиймдээ ч би өөрийн хийсэн үйлдэл тайлбарыг ахин дахин тавихыг хүсэхгүй байна.

-Тэгвэл Э.Сэлэнгээ дахин нүцгэлэх болов уу?

Дахин нүцгэлэх шаардлаггүй, одоо болсон.

-Эцэст нь таныг үргэлж муулж явдаг хүмүүс хандаад хэлэх үг байна уу?

Хутганы эр элэгдэх тусмаа дээш гэдийнэ.

-Монгол улсдаа хэрэгтэй, ухаалаг, зоригтой бүсгүй танд амжилт хүсье.

Баярлалаа.

Ярилцсан: А.Гэрэлт – Од

Эх сурвалж: Photonews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …