АНУ дахь Монгол “Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан”-гаас жил бүр зохион байгуулагддаг “Эмэгтэй таны хөгжил” чуулга уулзалт энэ жил 2015 оны 3 сарын 7, 8, 9-ний өдрүүдэд АНУ-ын Денвер хотод “Дэлхийн Монгол Эмэгтэйчүүдийн IV чуулга уулзалт” нэртэйгээр амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү чуулга уулзалтанд эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил, нийгэмд тулгамдаж буй асуудлаар салбар бүртээ амжилт үзүүлж яваа бүсгүйчүүд илтгэл хэлэлцүүлж үзэл бодлоо хуваалцлаа. Чуулга уулзалтын зорилго:
1.Монгол Гайхамшигт Эмэгтэйг нийтэд таниулах
2. Монгол эмэгтэйн өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх
3. Бүсгүйчүүдийг хооронд нь танилцуулж, туршлага солилцуулах
4. МЭХС-ийн үйл ажиллагааг нийтэд таниулах
5. Оюунлаг бүтээлч сэтгэлгээг бий болгоход оршино гэсэн байна. Дэлхийн хаана ч амьдарч, ажиллаж явсан Монголчууд эх орон, түүх соёлоо дээдэлж бахархаж чаддаг гэдгийг энэ чуулга уулзалтанд ирсэн монгол бүсгүйчүүд харуулж байлаа. Энэхүү чуулга уулзалтыг жил бүр амжилттай зохион байгуулладаг АНУ дахь “Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн сан”-ийн тэргүүн С.Энхбаяр болон Д. Үүрийнтуяа болон зохион байгуулсан бүх бүсгүйчүүддээ монгол эмэгтэйчүүдийн өмнөөс талхал илэрхийлж улам их амжилтыг хүсэн ерөөе!
Д.Индра