Сэтгүүлчдийн баг Ноён ууланд очин газар дээрээс нь сурвалжлага бэлтгэжээ

11065906_1432113227086765_8795752639753502515_nӨдөр шөнө тэнцсэн 3 дугаар сарын 22-ны өдөр бидний 40 орчим сэтгүүлч сурвалжлагч зураглаач нөхөд Ноён уулыг зорьсон юм. Уг арга хэмжээг Тэнгэрийн чуулган бүлгэмээс санаачлан амжиллтай зохион байгуулсан бөгөөд Мянга сонсохоор нэг үз нэртэйгээр сэтгүүлчдийг Ноён уулыг газар дээрээс нь сурвалжлуулж, ард иргэд, нутгийн засаг захиргаа, Сентерра Гоулд компани зэрэг бүхий л эх сурвалжаас мэдээ мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлж өгсөн.

Бидний аялал Ноён уулаа хамгаалах иргэдийн цуглаанаас сурвалжлагаа эхэлсэн бөгөөд уг сэтгүүлчдийн аяллын арга хэмжээг зохион байгуулж буй Тэнгэрийн чуулган бүлгэмийн гишүүн, зайран Ганбаатар хэлэхдээ, Ноён уулаа ухуулах уу, үгүй юу гэж яримааргүй байна. Ерөөсөө ухуулахгүй гэдэг дээр иргэд бүгд санал нэгтэй байгаа болохоор энэ байрь суурин дээр хатуу зогсох хэрэгтэй гэж хэлэхэд иргэд талархан алга ташиж дэмжиж байв. Бид уг аяллыг зохион байгуулж, ярилцлага тодруулга авах төлөвлөгөөтэй буйгаа Мандал сумын Засаг дарга Нямдаваа, Иргэдийн Хурлын дарга Эрдэнэхүү болон Сентерра Гоулдын орон нутаг хариуцсан төлөөлөгч нарт мэдэгдсэн хэдий ч сумын дарга нар Науризын баяраар Түнхэл суманд ажиллана гэдэг шалтгаар бидний хүсэлтийг хүлээн авахаас цааргалж, шууд зугатсан гэж хэлж болно.

Тэд сэтгүүлчдээс төдийгүй ард иргэдээсээ ийнхүү зугатдаг зуршилтай болсон талаар нутгийн иргэд бидэнд хуучилж байв. Хэрх тосгоны иргэд Ноён уулаа аврахаар сэтгэл шулуудаж, зоригоо чангалсан байна. Угаасаа энэ сумын ард иргэд нутгийнхаа уулыг ухуулаад ямар ч хишиг хүртээгүй төдийгүй байгалиа сүйтгээд гол мөрнөө ширгээхээс өөр ашиг тусыг үзүүлээгүй, хэдэн гадаад дотоодын хэдэн олигархиудыг түнтийтэл баяжуулснаас өөр шид алга. Одоо ханалаа.

Бид тэмцэх цаг болсон,бидэнд онгон дагшин байгаль маань хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн байв. Бүх багуудад ийм хөдөлгөөн өрнөж, иргэд их хэмжээгээр цуглах үеэр сумын дарга нар түргэн авч, аль болохоор тараах тактик баримталж байгаа гэнэ.Сэлэнгийн ард иргэдийн итгэл сэтгэлээр сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын 30-аад УИХ-ын гишүүн Ноён уулыг ухуулж төнхүүлэх ажиллагааг удирдан зохион байгуулж буйг ний нуугүй хэлж байна. Төрийн өндөрлөгүүд бүгд энэ тал дээр зогсож байгааг ч илчилж байна. Эрдэмтэн судлаач, археологич нар ч Ноён уулыг ухуулж болохгүй тал дээр нэгдэв.

Археологийн хүрээлэн Ноён уулын талаар хэн ч юу ч дуугарч болох болохгүй, гадагш нь ямар ч материал гаргаж болохгүй хэмээн албан бусаар үүрэгдсэн мэдээлэл бидэнд ирсэн бөгөөд төр засгийн зүгээс олон зүйл дээр мэдээлллийг нууцалж байгаа боловч даравч далдайж, булавч бултайнэ гэдгээр бүх зүйл түмний нүдэнд ил болж байх шив.Ноён уулаа аврах иргэний хөдөлгөөний түрлэг зөвхөн Мандал сумын асуудал бус Монголын асуудал болж хүчтэй хөдөлгөөн болон хувирч, түрлэг нэмэн уухайлж байгаа энэ өдрүүдэд сэтгүүлчид ийнхүү орон нутагт очиж ажилласанд иргэд бараг л нүдэндээ нулимстай угтлаа

13512_1431713350460086_5174427829698246022_n 10013622_1432112993753455_8312916562639408151_n 10150629_1432113450420076_7833498305806344747_n 10998018_1432113523753402_5381076233149810035_n 11011086_1432113337086754_7159651438906939150_n 11066710_1432112937086794_2306094499745848535_n (1) 11084277_1432113077086780_2973530994126253001_n

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …