Бүсгүй хүн бүр л өөрийн гэсэн хэв маягийг бий болгож ганган дэгжин харагдахыг хүсдэг. Тиймдээ ч юуг, яаж өмсөх вэ? яаж хослуулах вэ? гээд олон асуултыг өөртөө байнга тавьж хамаг анхаарлаа тэр зүгт хандуулдаг. Гэвч ганцхан алдаа л бидний сайхан харагдах бүх оролдлогыг үгүй хийдэг гэдгийн та мэдэх үү. Харин та юун дээр алдаж байна вэ?
1. Хэт олон өнгө
Та хэтэрхий олон өнгийн хувцас өмсвөл мэдээж бусдын анхаарал татна. Гэхдээ энэ бол таны хүсч байсан анхаарал бус. Иймээс та ямар ч дүр төрх бүтээсэн хувцас чинь дээд тал нь гурван өнгийн байх ёстой, тэгэхдээ харьцангуй энгийн байхыг хичээгээрэй. Өнгөний харилцан хослолын тал дээр та “өнгөний цагираг ашигла”. Эсрэг өнгөнүүд бие биеэ сайхан тодруулдаг, жишээлбэл цэнхэр ба улбар. Гэхдээ тоо хэмжээг нь хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Харин улаан, ягаан зэрэг ойролцоо өнгийг сонгохдоо болгоомжтой бай, иймэрхүү өнгийг зэрэгцүүлэн ашиглах нь тэр бүр тохиромжтой байдаггүй.
2. Дэндүү эрээн алаг
Энэ тохиолдолд өнгөний адил “гурав” л байхад хангалттай. Гурав ч хэтрэх тийшээ хандана. Ер нь зураг буюу хээтэй нэг загварыг дан өнгийн хувцастай хослуулсан нь хавьгүй дээр.
3. Хэт олон төрлийн материал
Материал, бөс даавуу болгон тодорхой ангид хамаардаг. Жишээлбэл торго нь денимтэй харьцуулахад арай албан ёсны, харин маалинга илүү ардчилсанд тооцогддог. Савхи твидээ илүү. Иймээс тэдний фактуру ба өнгөний хослолыг төдийгүй ангилалыг тооцож үзэх ёстой. Түүнээс гадна өвлийн ба зуны хувцсаа ялгаж салгах хэрэгтэй.
4. Толбо
Хувцасаа угаалгын машинд хийхийн өмнө толбо байгаа эсэхийг нягталж шалга. Угаалгын дараа толбо үлдэх шиг муухай зүйл байхгүй.
5. Улирлын хувцас
Уг нь энд нэг их асуудал үүсмээргүй. Гэтэл амьдрал дээр заримдаа андуураад өөр улирлын хувцас өмсчих тохиолдол байдаг. Иймээс өвлийн болон зуны хувцасуудыг өөр өөр шүүгээнд тусад нь өлгө. Тэгвэл маалинган цамцыг зузаан пиджак дотор өмсч явахгүй.
6. Дэндүү урт, богино өмд
Өмд, джинс худалдаж авахын өмнө үргэлж маш нямбай шалгаж үзэж бай. Буруу сонговол хэт богино эсвэл хэт урт өмд хамгийн аятайхан гоё загварыг ч гутаана. Нэг дүрмийг сайн санаж яв: хар ногоон өнгийн өмд ба костюмны хослол өсгийний дээд хэсэгт хүрч байх ёстой. Джинс арай урт байх ёстой, бүр өсгийг хаасан ч болно. Хэдэн сантиметр илүү байвал арай дэндэнэ. Богино байж бас болохгүй, эсрэг тохиолдолд хөл чинь богино мэт харагдана. Явж байхад оймс хэдхэн сантиметр ил гарвал зохино.
7. Хэт дээгүүр бүсэлхий
Хэрэв та богино биетэй, урт хөлтэй бол доогуур бүсэлхийтэй өмд өмс. Хажуудаа бус харин урдаа халаастай загварыг сонго. Гэхдээ үнэнийг хэлэхэд ийм загвар төгс биетэй хүнд л зохихыг анхаар.
8. Футболкны урт
Хэрэв футболк хэт урт бол та түүнийг өмдөндөө чихэж чадахгүй. Ийм учраас дээгүүр өмсдөг хувцсууд өмдний цахилгааны дунд хэр байвал зохино. Түүнээс богино байж болохгүй, эсрэг тохиолдолд таныг тонгойх болгонд нуруу чинь ил гарах болно. Та өөрт тохирох фасонтой брэндтэй бол. Олох гэж их цаг үрсэн ч яахав.
9. Хэтрүүлэг
Нүдэнд туссан тод өнгө, өдөөн хатгасан бичиг, алдартай лого зэрэг мэдээж сайхан. Гэхдээ зөвхөн зарим тохиолдолд гэдгийг сана. Ихэнх тохиолдолд төв маягийн өнгөтэй футболкийг сонговол бусад хувцастай амархан хосолж, таныг алдаа хийхээс сэрэмжилнэ.
10. Индүүдэггүй хувцас
Аятайхан үзэмжтэй байхад индүү, индүүдлэгийн ширээ их үүрэгтэй. Та хувцасаа индүүдэхдээ жижиг сажиг зүйлсийг бүү орхигдуул. Товчнуудын хоорондох зайг индүүдэхгүй үлдээвэл маш эвгүй харагддаг. Орой тийшээ хувцас үнгэгддэг, ялангуяа аян замд явж байгаа үед. Энэ үед та нугалаасыг жаахан норгож, хуруугаараа илж, гарын дор сэнс байвал хатаа.
11. Зангиаг муухай зангидах
Амьдралаас харахад зангиа зангидах урлагийг бүрэн эзэмшихийн тулд нилээд дасгал хийх хэрэгтэй. Мөн түүний уртын талаар бүү март. Сонгодог хувилбараар зангианы төгсгөл тэлээний толинд шүргэж байх ёстой.
12. Оймс ба сандаал
Та задгай гутал худалдаж авсан бол оймсны тухай бүрмөсөн март. Хэрэв та оймсгүй байж чадахгүй бол тэгсэн хэрнээ хөнгөн гутал өмсмөөр байгаа бол богино оймс, перфорацтай пүүз, нимгэн арьстай мокасин сонго.
13. Нийдсэн хөмсөг
Та хөмсөг зулгаахыг аймшигтай өвддөг гэж үздэг бол өөрийн хөмсөгний уган дахь илүүдэл арьсаа салонд очиж арилгуулаарай. Ямар ч гэсэн нийлсэн хөмсөг сайхан харагдахгүй.
эх сурвалж: www.everyday.mn