Дээрэм, танхай, хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн 29 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдвэрлэлээ

IMG_0462-300x199Яллагдагч А.Золбаяр, Б.Анхзаяа, Ч.Энхтөр, Б.Мөнх-Эрдэнэ, С.Мөнхбаясгалан, Л.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Д.Алтанцог, Б.Мөнх-Очир, Г.Зоригтбаатар, Н.Баярбат, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Гэндэндэмид, Б.Ангараг, М.Лхагвасүрэн, М.Мөнхбаяр, Б.Тэлмэн, Б.Батзоригт, Д.Борзүрх, Э.Мөрөн, Г.Уранбаяр, Э.Содбаяр, Д.Ариунбаатар, Э.Алтанбагана, Д.Амарсайхан, С.Энхтөр, Г.Батбаяр, Э.Сүхбаатар, Б.Шижирхүү нь бүлэглэн 2011 оны 02 дугаар сараас эхлэн Төв, Дархан-Уул аймаг болон Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт 117 удаагийн давтан үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэх, танхайрах, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлах зэрэг  онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрхэлсэн тодорхой ажилгүй, 16-32 насны дээрх нэр бүхий 29 яллагдагчид холбогдох хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх  Мэргэжлийн газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусгасан байна.

Энэ хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавьж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 246 дугаар зүйлийн 246.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж 26 хавтас хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 2014 оны 12 дугаар сарын 24-27-ний хооронд дээрх 29 холбогдогчид 3 жил 5 сараас 7 жил 1 сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсэн бөгөөд өнгөрсөн 7 хоногт буюу 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны 10 дугаар шүүхээр уг хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр баталж эцэслэн шийдвэрлэсэн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …