“Их засаг” -ийн хоёр оюутан амиа хорложээ

download (1)Өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 19-ний өдөр “Их засаг” Олон улсын их сургуулийн нэг ангийн хоёр оюутан амиа хорлосон хэрэг гарчээ.

Тэдгээр оюутнууд сургуулийнхаа хажуу талын зочид буудлын өрөөнд өөрсдийгөө боомилж, амиа хорлосон байдалтай олдсон аж.

Хэрэг юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд одоогоор шалгаж байгаа юм байна.

Энэ талаар тус сургуулийн холбогдох албан тушаалтнаас утсаар тодруулахад, “Ямартай ч  ийм харамсалтай хэрэг гарсан юм билээ. Гэхдээ сургуулиас гадуур болсон учраас бид бүхэн нарийн зүйлсийг нь мэдэхгүй байна” гэсэн хариулт өглөө. Харин цагдаагийн байгууллагаас “Амиа хорлосон хэрэг бүртгэгдсэн. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …