Төрийн өндөрлөгүүдийн саналаа өгөх хэсгүүд

11yyyyy Монгол Улсыг ирэх пөрвөн жилийн турш толгойлох төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай өдөр өнөөдөр болж байна. Хуульд заасан дагуу сонгуулийн санал өглөө 07:00 цагт орон даяар эхэлж, амжилттай явагдаж байна.

Энэ өдөр төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх талаар хүргэе. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 цагт Орос III сургууль дээр, ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль дээр 10:10 цагт, УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар дүүрэгт, Хүүхдийн 100-д байрлах 45 дугаар сургуульд 11:00 цагт, хотын захирагч Э.Бат-Үүл Сүхбаатарт дүүргийн 6-р хэсгийн хороонд 08:00 цагт, НИТХ-ын дарга Д.Баттулга Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрлах сонгуулийн хэсэгт 10:00 цагт, МАН-ын дарга Ө.Энхтүвшин 13.00 цагт Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, 34 дүгээр сургуульд байрлаж буй сонгуулийн хэсэгт тус тус саналаа өгөх юм байна. 

Л.Бадрах ugluu-logo

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …