Хөдөлмөрийн яам Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллахаар боллоо

11081676_798574496897507_570608783_nӨнөөдөр Хөдөлмөрийн яаманд Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа болж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар гарын үсэг үзэглэлээ.

Энэхүү санамж бичигтээ гурван гол асуудлыг тусгасан байна.

1.Барилгын салбарт ажиллагсдын амь нас, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, даатгалд хамруулдаг болох, ажилчдын бэртэл гэмтэл, амь насыг тухайн ажил олгогч хариуцах тухай.

2.Шинэ мэргэжлийн ажилчид бэлдэх, Монголд ажиллаж байгаа гадаадын мэргэжилтний тоог 30%-аар багасгах, үйлдвэрлэлийн осол гэмтэлд холбогдох дүрэм зааварт хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулах.

3.Томоохон аж ахуйн нэгжүүдийг байгуулахыг дэмжиж, монгол ажилчдаа ажлын байраар хангах, барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежуудыг төрөлжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих асуудлыг тусгасан байна.

11082704_798574550230835_109678566_n

Д.Тэргэл

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …