Саяхан сүй тавьсан гэх 28 настай алдарт дуучин бүсгүй маань Нью Орлеанд хагас нүцгэн гудамжаар явж байгаад папарацийн дуранд өртжээ. Магадгүй энэ нь тийм ч буруу биш байх л даа. Гэхдээ сүүлийн үед стиль имиджээ эрс өөрчлөн даруухан бүсгүйн дүрийг бүтээгээд байсан дуучин маань өмдөө өмсөхөө мартсан бололтой. Тийм ч жигшмээр хэрэг биш ч шүтэн бишрэгчид нь түүнийг гайхсан байх. Тэрээр саарал өнгийн футволк, ягаан өнгийн өндөр өсгийт, хар цагаан цүнх барьж хар саарал үсээ задгай тавьсан байсан ба хөхөвч, өмдөө л өмсөөгүй байсан юм. Удахгүй хуримаа хийхээр төлөвлөөд байгаа бүсгүй маань хэтэрхий хайнга хандсан уу. Эсвэл түүний ээлжит содон стиль үү? Ямартай ч Lady Gaga өвөрмөц стиль олныг татах чадвараа орхиогүй бололтой.
Б.Нарангэрэл