Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ

songuulia ehellee Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагаас эхэллээ.

Монголын төрийн тэргүүнээ сонгох сонгуульд Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэр дэвшин өрсөлдөж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.856.190 сонгогч бүртгэгджээ.

Сонгуульд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15863 албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байна. Цагдаагийн 2673 албан хаагч сонгуулийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлж буй улс төрийн намуудаас томилогдсон 20 гаруй мянган ажиглагч санал авах байруудад ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар гадаадын орнуудаас АНУ, ОХУ, ХБНГУ, БНСУ, Швед, Канад, Австрали, БНФУ, Дани зэрэг 30 гаруй орны 400 гаруй төлөөлөгчид, ажиглагчид ирээд байгаа юм. Мөн гадаадын 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжилж байна.

Сонгуулийн санал хураалт өнөөдөр 22:00 цагт дуусах бөгөөд түүнээс хойш сонгуулийн дүнг нэгтгэх ажил явагдах юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …