Өнөөдөр монгол улс даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байна. Энэ удаагийн сонгуульд 3 нэр дэвшигчтэй, мөн анх удаа эмэгтэй нэр дэвшигч оролцож байгаа гэдгээрээ онцлогтой юм.
Манай сэтгүүлч, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн Баянзүрх дүүргийн 50-р хэсгийн хороонд очиж, тус хэсгийн хорооны дарга Ж.Цэцэгмаагаас цөөн асуултанд хариулт авлаа.
– Сонгуулийн санал хураалтын үйл явц хэдэн цаг хүртэл үргэлжлэх вэ?
– Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өнөө өглөөний 07:00 цагт хэсгийн хороо санал авах байраа нээн сонгуулийн санал хураалтыг эхлүүлж, үдшийн 22:00 цаг хүртэл санал хураах юм.
– Танай хэсгийн хороонийт хэдэн сонгогчтой бэ?, одоогийн байдлаар ирц хэдэн хувьтай байна
– Манай Баянзүрх дүүргийн 50-р хэсгийн хороо нийт 2511 сонгогчтойгоос өглөөний 9:30 цагийн байдлаар 234 сонгогч саналаа өгсөн байгаа нь нийт сонгогчдын 9 орчим хувь нь саналаа өгсөн гэсэн үг. Иргэд сонгогчид та бүхэн өөрийн харъяа хэсгийн хорондооо чиж заавал саналаа өгөөрэй гэж хэлье дээ.
А.Тамир