Анжелина Жоли хорт хавдраас сэргийлж дахин мэс засалд оржээ

ertgt609ecdhuuplv0paru21oЖүжигчин Анжелина Жоли хорт хавдраас сэргийлэхийн тулд өнгөрсөн долоо хоногт өндгөвчөө авахуулах мэс засалд орсон байна. Учир нь Жоли өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 50 хувьтай байсан гэж “Нью-Йорк Таймс”-т мэдээлжээ.

Эдүгээ 39 настай жүжигчин бүсгүй энэ тухайгаа “Энэ удаад ч мөн шийдвэр гаргахад амаргүй байлаа. Би өөртөө хүчтэй, тайван байх ёстой гэж хэлдэг. Хүүхдүүдтэйгээ урт удаан амьдарч, ач зээгээ хармаар байна шүү дээ” хэмээн ярьсан байна.

Анжелина Жоли хоёр жилийн өмнө хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд мэс засал хийлгэж байсан юм. Түүний ээж хөхний хорт хавдраар нас барсан бөгөөд удамших магадлал өндөр байсан учир энэхүү амаргүй шийдвэрийг гаргаж байжээ. Жоли өнгөрсөн зун жүжигчин Брэт Питтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулсан билээ. Хосууд эдүгээ зургаан хүүхдийн эцэг эх болоод байна.

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …