Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа өнөөдөр өглөөний 07.00 цагаас 1896 хэсгийн хороод дээр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд тэдгээрт ажиллаж буй төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 15 мянга гаруй албан хаагч сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж дуусгаад санал хураалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд 1 сая 856 мянга 190 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ажиллагаа хуульд заасан цаг хугацаанд эхэлж хэвийн явагдаж байна. Мөн сонгогчдыг бүртгэх, санал тоолох автоматжуулсан систем гэмтэл сааталгүй ажиллаж байна
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо санал хураалтын явцын талаарх эхний мэдээг 11.30 цагаас мэдээлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.