ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.25/

0- aaaalogo_shine2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчин, албан:

3 дугаар сарын 18-нд ХӨСҮТ-д анхны тохиолдол бүртгэгдэж, 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар сэжигтэй 49 тохиолдол бүртгэгдсэнээс 24 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Мөн Өмнөговь аймгаас 8 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Уг дэгдэлтийн анхны 3 тохиолдлоос ялгасан үүсгэгч нь БНХАУ-д бүртгэгдсэн “HUNAN.CHN_93_H1” үүсгэгчтэй генотипын хувьд төстэй байна. ХӨСҮТ-өөс хариу арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна.

Архины хордлого, албан:

3 дугаар сарын 17-ноос 22-нд архины хордлогын улмаас нийт 493 хүн хандаж, 4.2% (21) нь хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас баржээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 9.1%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол, албан:

Улаанбаатар хотын Багануур дүүрэгт хүний боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн “О”, 56 настай эрэгтэй, 3 дугаар сарын 15-нд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд үхэр гаргах үедээ гараа эсгэсэн өгүүлэмжтэй. 3 дугаар 16-наас эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхэлсэн. Одоо Багануур дүүргийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

3 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24767 хүн өвчилж, 10243хүн (41.3%) нас барсан байна. 3дугаар сарын 11-ээс хойш 150 шинэ тохиолдолмэдээлэгдсэн ба Гвинейд 95, Сьерра-Леонд 55 тохиолдол нэмэгдсэн бол Либерит батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N1 вируст халдвар:

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн шувууны томуугийн H5N1 вируст халдварын хүний өвчний тохиолдол эрс нэмэгдэн бүртгэгдсээр байна. 2015 оны эхний 2 сарын байдлаар 99 хүн өвчилж, 32 (32.3%) нь нас барсан байна. Шувууны томуугийн амьтны дундах тархалт тэжээвэр шувуудын дунд бүртгэгдэж, өвчилсөн хүмүүс үхсэн болон өвчилсөн шувуудаас шууд хавьтлын замаар халдвар авчээ.

Эх сурвалж: ДЭМБ

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …