Дуучин Селин Дион өчигдөр “ABC News” телевизэд ярилцлага өгөх үеэрээ уйлсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Миний зүрх зогсох гээд байна. Яагаад гэж үү. Миний нөхрийн бие өдрөөс өдөрт доройтож байна. Би өдөр бүр шаналал, айдастайгаар цаг хугацааг даван туулж байна. Орой унтах бүртээ өглөө нөхөр минь сэрэх болов уу гэсэн айдас намайг зовоосоор.
Нөхөр минь тайван, амар амгалан байхыг надад зөвлөдөг ч би шаналж байна” гэж хэлжээ. Энэ сараас эхлэн урлагтаа эргэн ирж буйгаа зарласан тэрбээр Лас Вегас хотноо тоглолтоо хийж эхэлсэн билээ. Нөхөр 73 настай Рене Анжелийн бие эрс муудсантай холбоотойгоор дуучин тоглолтоо ирэх сарыг хүртэл хойшлуулсан байна. Селион Дионий нөхөр Ренег тал цус харвасан гэж гэрчүүд мэдээлжээ.