Хоёр настай охин нум сум харвалтын дээд амжилт тогтоожээ

32_054c6090c4df159c5ddaf18b78ba07c086ce6bb7Энэтхэгийн хоёр настай бяцхан охин нум сум харвалтын дээд амжилт тогтоосон байна. Түүний энэ амжилтыг Энэтхэгийн Дээд амжилтын номонд бүртгэжээ. Өмнөд нутгийн Андхра Прадеш мужийн Вижаявадагаас ирсэн, ирэх гурван доллоо хоногийн хугацаанд ердөө гурван нас хүрэх гэж буй Долли Шивани Черукури охин Мягмар гаригт зохион байгуулагдсан арга хэмжээн дээр 200-гаас дээш оноо авсан Энэтхэгийн хамгийн залуу харваачаар тодорсон байна. Тэрээр 5 метрт 36 сум тавьж, дараа нь 7 метрт ур чадвараа сорьж, нийт 388 оноо авч чаджээ. Түүний энэ амжилтыг спортын нөлөө бүхий эрхмүүд, мөн Энэтхэгийн Дээд амжилтын номын ажилтнууд бататган гэрчилсэн аж.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …