Месси 2014 онд 65 сая евро орлого олж хөлбөмбөгчдийг тэргүүлжээ

11079153_413765332116320_394882866_nБарселона клубын довтлогч Л.Месси 2014 онд 65 сая евро орлого олж хөлбөмбөгчдийг орлогоороо тэргүүлжээ. Энэ үзүүлэлтийг өмнө нь Реал Мадрид клубын довтлогч Кристиано Роналдо тэргүүлдэг байсан ба энэ удаад нэг байр ухарсан байна. Харин гуравдугаар байранд “Барселона”-гийн тоглогч Неймар оржээ. Мессигийн орлого нэмэгдэхэд клубууд болон зар сурталчилгааны агентлагуудтай хийсэн олон төрлийн гэрээнүүд голлох нөлөө үзүүлсэн аж. 2014 онд хамгийн их орлого олсон тоглогчдийг танилцуулвал: 1. Лионель Месси (Аргентин, “Барселона”) – 65 сая евро, 2. Кристиано Роналдо (Португал, “Реал”) – 54 сая. 3. Неймар (Бразил “Барселона”) – 36.5 сая. 4. Tиаго Силба (Бразил “Парисын Saint-ПСЖ”) – 27.5 сая. 5. Робин ван Перси (Нидерланд, “Манчестер Юнайтед”) – 25.6 сая. 6. Гарет Бэйл (Уэльс, “Реал”) – 23.8 сая. 7. Уэйн Руни (Англи, “Манчестер Юнайтед”) – 22.5 сая. 8. Златан Ибрахимович (Швед, “Парисын Saint-ПСЖ”) – 21.5 сая. 9. Серхио Агуэро (Аргентин, “Манчестер Сити”) – 21.2 сая. 10. Роберт Левандовский (Польш, “Бавари”) – 20.2 сая тус тус оржээ.

Н.Тилеген

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …