Манай ард түмэн байгаль, цаг уурынхаа аяг араншинд тохируулан сүү, цагаан идээгээр төрөл бүрийн исэг бүтээгдэхүүн боловсруулж жилийн дөрвөн улиралдаа зохицуулан хүнсэндээ хэрэглэдэг нь Монгол хүний биед гайхамшигтай зохицож эрүүл саруул аж төрөх үндэс болсоор иржээ. Тиймээс хахир хатуу хүйтний улиралд дархлаа сэргээж, ядаргаа тайлсан монгол үндэсний хоол Аарцтай банштай шөл хийх жорыг “Уламжлалт Монгол хоолны 99 жор ном”-оос хүргэж байна.
-
1
Махыг жижиглэн татна. Татсан маханд давс, чинжүү (перец), сонгино, гоньдоор амт оруулж, шөлний халбагаар 2 удаа ус хийж шүүслээд сайтар хутгана. Баншны гурилыг бүлээн усаар зуурч 10 минут амраана.
-
2
Эвлэсэн гурилаа нарийн жигд цувьж жижиглэн тасалж, дугуйлан хавтгайлна. Шанзнаасаа хавтгайлсан гурилан дээрээ хэсэгхэнийг тавьж чимхэнэ.
-
3
Усандаа үхрийн чөмөгний ясыг хийж буцалгах ба гарсан нитгэлийг дор бүр нь шөлнөөс шүүж авна.
-
4
Шөлөндөө давс хийж амтыг чангалан дээрээс нь баншаа хийж 10 минут чанах ба бэлэн болохоос 1 минутын өмнө аарцаа хийж бэлэн болгоно. эх сурвалж: Уламжлалт Монгол хоолны 99 жор ном.
эх сурвалж: 1000jor.mn