Гэртээ эргэж ирээгүй 16 сурагч

2jtbr5fofgis4lo5u64a0rpeak

 

Амиа алдсан сурагчид

Өнгөрсөн ням гарагт Германы “Germanwings” компанийн онгоц Францын өмнөд хэсгийн Альпийн нуруунд осолдож онгоцны багийн зургаан гишүүн, 144 зорчигч бүгд харамсалтайгаар амиа алдсан билээ. Онгоцонд нийтдээ 18 орны иргэд явсан бөгөөд Герман 72 иргэн, Испани 49 иргэнээ алдаад байна.

Амиа алдсан Герман иргэдийн дотор солилцооны аяллаар яваад эргэж ирж байсан нэг сургуулийн 16 сурагч, Испани хэлний хоёр багшийн хамт байсан юм. Тэд Германы Нордхайн Вэстфаллен мужийн Иосеф Коингийн дунд сургуульд суралцдаг байсан аж. Германы “Bild” сонинд бичсэнээр амь эрсэдсэн багш нар нь Сонжа Серсек, Стефани Ти нар байжээ. Өчигдөр /III.25/ Иосеф Коингийн дунд сургууль дээр сурагчдын ар гэрийнхэн болон найз нөхөд нь зул асааж, хүндэтгэл үзүүлсэн байна.

Иосеф Коингийн дунд сургуулийн захирал Улрих Вессел хүндэтгэл үзүүлэх үеэр “Манай сургууль, 1200 сурагчийн хувьд бүх зүйл өөрчлөгдөж байна. Олон сурагч чухам юу болоод байгааг бүрэн ухаарч амжаагүй байгаа. Учир нь амиа алдсан сурагчид тэдний дотны найз нөхөд нь байсан шүү дээ” хэмээн ярьжээ.

Үүнээс гадна алдарт дуурийн дуучид болох Мариа Раднер, Олег Брыжак нар ч мөн онгоцонд зорчиж явсан юм. Мариа Раднер нөхөр, хүүхдийн хамт гэр бүлийн аялал хийхээр явж байжээ.

-Амиа алдсан сурагчидтай нэг ангид суралцагсад-

 

-Алдарт дуурийн дуучид Мариа Раднер, Олег Брыжак-

 

-Эрлийн явцад олдсон онгоцны нэг хар хайрцаг-

 

-Аврах ажиллагаа үргэлжилж байна-

-Тусгай албаны албан хаагчид-

-Дунд сургуульд зул өргөх үеэр-

-Амиа алдсан дотны хүмүүстээ зурвас бичиж үлдээжээ-

-Хөлбөмбөгийн тамирчид амиа алдагсдад хүндэтгэл үзүүллээ-

Иосеф Коингийн дунд сургууль

-Албаны хүмүүс нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүллээ-

-Испани багш Сонжа Серсек

-АНУ-ын иргэн Эмили Серке ээжийнхээ хамт онгоцонд зорчиж явжээ-

-Паул Андрей Брамлей-

-Амиа алдсан зорчигч Мартин Маттьюсийн эхнэр, хүүхдүүдийн хамт авахуулсан зураг-

-Испанийн иргэн Марина Бандрес Лопес-Белио долоо сартай хүүгийн хамт онгоцонд зорчиж явсан юм-

-Испанийн иргэн Мануэль Ривс-

-Австрийн дуурийн дуучин Мариа Раднер-

эх сурвалж: eagle.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …